ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

1 / 8
2 / 8
3 / 8
4 / 8
5 / 8
6 / 8
7 / 8
8 / 8
Notebook

Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах систем-тэй танилцах бол энд дарна уу.

Огноо: 2026-01-14
Цаг агаарын төлөв байдлын мэдээлэл. Эх сурвалж - ЦУОШГ. Мэдээлэл оруулсан: х/ч Г.Энхцолмон

Avatar

Өнгөрсөн хоногт

Говь-Алтай /3/ 0.2 мм, Дархан-Уул /4/ 0.8-1.1 мм, Завхан /9/ 0.0 мм-3 см, Сэлэнгэ /2/ 0.1-0.6 мм, Ховд /3/ 2-5 мм цас, мөн Өмнөговь аймгийн нийт сумдаар 4-8 м/с явган шуурга, шөнөдөө зарим үед 18-20м/с хүрч ширүүссэн. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Avatar

Өнөөдөр

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр -19...-24 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

Avatar

Улаанбаатар хотод

Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

Avatar

Төлөв байдал

15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 18-нд говийн бүс нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.

Avatar

Сэрэмжлүүлэг явуулсан талаар

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Товч мэдээ:

2021 оны 1 сарын 1-нээс хойших Гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийг цахим мэдээллийн сангаас шүүн харах боломжтой боллоо.

Монгол орны тухай /англи/

ШУЗМТ-ийн тухай

Гараа угаацгаая